Мэдээлэл

Олон Улсын Мэдээлэлзүйн олимпиадад оролцох сурагчдын сонгон шалгаруулалтын дүн


Д/ДСурагчийн нэрI өдөрII өдөрProligШУТИСМУБИСМУБИСНийт
1А.Батжаргал209,0300,0296,7382,0231,0370,01788,7
2Э.Баттулга159,0300,0306,7250,0280,0332,51628,2
3Г.Бат-Орших108,0220,0306,7217,0223,0320,01394,7
4О.Анхдалай100,0296,0200,0218,0187,0300,01301,0
5Б.Алтангэрэл23,0300,0240,0308,0189,0210,01270,0
6З.Лхагвасүрэн149,0284,0253,3109,0149,0225,91170,2
7Б.Энэрэлт36,0292,0253,3136,0101,0200,01018,3
8М.Энххүслэн86,0300,0260,0120,0766,0
9Ж.Ганхүрэл139,0285,0213,3113,0750,3
10С.Билэгдэмбэрэл44,0277,0140,0152,0100,0713,0

2016.05.10

APIO

    APIO 2016 онлайн олимпиад 2016 оны 5 сарын 7-ны 15.00-19.00 цагт ШУТИС-ийн МХТС-ийн 201 тоот өрөөнд болно. Бодлогууд нь монгол хэл дээр байна. Уг олимпиад нь IOI - ийн сорилын нэг БИШ болохыг анхаарна уу.

А. Хүдэр


УЛСЫН ПРОГРАМЧЛАЛЫН XXVI ОЛИМПИАД


Удирдамж

Улсын програмчлалын XXVI олимпиадыг зохион байгуулах удирдамж

УЛСЫН ПРОГРАМЧЛАЛЫН XXVI ОЛИМПИАД
ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

    Улсын Програмчлалын 26 дугаар олимпиадыг 2016 оны 5 дугаар сарын 6-аас 8-ны өдрүүдэд МУБИС-ийн Математик-Байгалийн ухааны сургуулийн Мэдээлэл зүйн тэнхим зохион байгуулахаар боллоо. Уг ажил нь Монголын Мэдээллийн Технологийн Консорциумаас зохион байгуулж байгаа “Мэдээллийн технологи”-ийн аяны хүрээнд зохион байгуулагдаж байна.

    Олимпиадад программчлал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй сургууль бүрээс нэг үндсэн баг, 2-оос дээшгүй нэмэлт баг оролцуулж болно. Баг нь гурван оюутан, хариуцсан нэг багштай байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.informatics.mn цахим хуудас, програмчлалын олимпиад зохион байгуулах комиссын 70112245, 9908-2681, 99010363 утсаар авна уу. Олимпиадад холбогдох мэдээллийг хавсаргав.


МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч,
Монголын мэдээлэл зүйн Олимпиад ТББ (ММЗОЗБХ)-ын Гүйцэтгэх захирал
проф. Д.Цэдэвсүрэн

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  • Улсын Програмчлалын XXVI олимпиадыг МУБИС-ийн МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхим зохион байгуулна.
  • Багийн бүрэлдэхүүнд оролцох оюутан нь тухайн сургуулийн үндсэн оюутан байх ба одоогоор сураагүй, чөлөө авсан болон сургуулиас гарсан оюутныг оролцуулж болохгүй. Хэрэв оролцсон нь батлагдвал багийн нийт оноог хүчингүйд тооцно.

 

  • Сургууль бүр олимпиадыг зохион байгуулах баг, багийг удирдан оролцуулах багшийг оролцуулна.
  • Олимпиадад мэдээллийн технологи, програм хангамжийн мэргэжлээр их дээд сургуулийн оюутнууд 2 өдрийн турш 6 (нэг өдөр 3 бодлого) бодлого бодож өрсөлдөнө.

ХОЁР. Програмчлалын уралдааны тухай

1. Олимпиадад сургууль бүрээс 3 оюутан, 1 дасгалжуулагч багш бүхий нэг баг оролцоно.

2. Нэмэлт баг 2 хүртэлх байж болох ба мөн 3 гишүүнтэй байна.

3. Багийн мэдүүлгээ 2016 оны 5 дугаар сарын 4-ий дотор албан бичгээр болон ulambayar2012@gmail.com мэйл хаягаар хүлээн авна. Мэдүүлэгт:
• Багийн гишүүд /1 хувь цээж зурагтай/-ийг Хүснэгт А-аар мэдүүлэх
• Багаа удирдан оролцох багшийг Хүснэгт Б-ээр мэдүүлэх

4. Олимпиадыг олон улсын мэдээлэл зүйн олимпиадын автомат системээр явуулна.

 

5. Техникийн зөвлөгөөн болон автомат шүүлтийн системтэй ажиллах практик уралдаан 2016 оны 05 дугаар сарын 06-ны 17.00-19:00 цагт Мэдээлэл зүйн тэнхимийн II-201А, II-201Б, II-208 тоот лабораториудад болно.

6. Үндсэн олимпиад 2016 оны 5 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд МУБИС-ийн МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн II-201А, II-201Б, II-208 тоот лабораторид явагдана.

7. Үндсэн баг-220,000 төгрөг Нэмэлт баг-280,000 төгрөг. Хураамжийг бүртгүүлэхдээ бэлнээр эсвэл Мэдээлэл зүйн олимпиад ТББ-ын дансанд /Төрийн банкны 103800291162 тоот / тушааж баримтыг авчирна.

8. Оролцсон оюутнуудаар нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 3-ыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

9. Оролцсон багийн гишүүдийн авсан нийт оноогоор сургуулиудыг байр эзлүүлэн батламж гардуулна.

10. Олимпиадад дэвшигдсэн бодлогоос оролцогч сургуулийн багш нарын төлөөллөөс бүрдсэн бодлого сонгох комисс бодлогыг сонгоно.

11. Оролцогч сургуулиуд бодлого дэвшүүлж болох ба бодлогын нууцлалыг хангасан байх үүрэгтэй. Хэрэв бодлого задарсан нь тогтоогдвол тухайн сургуулийн багийн бүх гишүүдийн оноог хүчингүйд тооцно.


Олимпиадын бодлогыг хүлээн авах, бодлогод тавигдах шаардлага

1. Олимпиадад мэдээллийн технологийн чиглэлийн их дээд сургуулийн профессор багш нар, мэргэжилтнүүд бодлого дэвшүүлнэ.

2. Бодлого /өгүүлбэр, тест, программын код/-ыг нууц үгтэйгээр багцлан тухайн өдрийн өглөө 9:00 цаг хүртэл tsedevsuren@msue.edu.mn, d.norovsuren@gmail.com /Лавлах утас: 99124084/ хаягаар ирүүлнэ.

3. Бодлого сонгох өдрийн өлгөө нууц үгийг сонгох комиссын гишүүн холбоо барьж авна. Бодлого сонгох өдрийн 08:00-11:00 цагийн хооронд бодлого дэвшүүлэгч утсаа нээлттэй байлгана.

4. Бодлогын өгүүлбэр тодорхой, хоёрдмол утгагүй, ойлгомжтой томьёологдсон байна.

5. Бодлого нь нэг хариутай байна.

6. Бодлогын оролтын файлуудыг input??.txt хэлбэрээр, гаралтын файлуудыг output??.txt гэж нэрлэн ирүүлсэн байна. Энд ?? нь 00, 01, 02, ... 99 хүртэлх тоог төлөөлнө. Бодлогын тест 10-аас цөөнгүй байна.

7. Бодлогын хувьсагчийн хязгаарлалтууд тодорхой, дэд бодлогуудад хуваагдсан байж болно. Дэд бодлогод оноо болон тестийн тоог заасан байна.

8. Бодлогын тестийн форматыг өгүүлбэрт тодорхой заасан байх ба зохиогчийн тестийн файлууд нь уг форматыг зөрчөөгүй байна.

9. Бодлого нь бүрэн /өгүүлбэр, тест, программын код/ бөгөөд бодлогын шалгуур үзүүлэлтийг хангасан үед сонгон бодуулна.


Хөтөлбөр

Улсын Программчлалын 26 дугаар олимпиадын хөтөлбөр

/2015-2016 оны хичээлийн жил/

09:00-18:00 Олимпиадад оролцогчдыг бүртгэж мандат олгох МУБИС-ийн хичээлийн 2-р байр, мэдээлэл зүйн тэнхимийн 200б тоот

17:00-19:00 Техникийн зөвлөгөөн болон автомат шүүлтийн системтэй ажиллах практик уралдаан. МУБИС-ийн хичээлийн 2-р байр, мэдээлэл зүйн тэнхимийн II-201А, II-201Б, II-208 тоот

11:00-11:30 Олимпиадын нээлтийн ажиллагаа. МУБИС-ийн хичээлийн Шинэ /Инноваци, номын сан/ байр 500 тоот

12:00-16:00 Олимпиадын эхний өдрийн бодлого бодолт /МУБИС-ийн хичээлийн 2-р байр, мэдээлэл зүйн тэнхимийн II-201А, II-201Б, II-208 тоот /

17:30 Нэгдүгээр өдрийн дүнг эцэслэн мэдээлэх /www.informatics.mn/

12:00-16:00 Олимпиадын хоёр дахь өдрийн бодлого бодолт /МУБИС-ийн хичээлийн 2-р байр, мэдээлэл зүйн тэнхимийн II-201А, II-201Б, II-208 тоот /

17:30-18:30 Олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ёслол, олимпиадын хаалтын ажиллагаа МУБИС-ийн хичээлийн Шинэ /Инноваци, номын сан/ байр 500 тоот
• Программчлалын олимпиадын дүнгийн мэдээлэл
• Байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулах
• Дурсгалын зураг татуулах

Жич: Олимпиадын талаарх мэдээллийг www.informatics.mn сайтад байрлуулна.


Дүн мэдээ

Улсын програмчлалын XXVI олимпиадын дүн мэдээ

ОвогНэрСургуульA (Харш хос)B (Тэмээн жин)C (Тэгш нийлбэр)I өдрийн дүн
О.АлтаншагайМУИС-1100,040,695,2235,8
Л.БаярхүүМУИС-2100,056,333,3189,6
Д.СүрэнбаярМУИС-1100,062,59,5172,0
Б.ГовьхүүМУИС-2100,056,34,8161,1
А.АнхбаярМУИС-1100,040,69,5150,1
Т.АкжаркынШинэ Монгол100,040,69,5150,1
Т.БилгүүнШУТИС-1100,040,64,8145,4
Ч.ОчиргарьдМУИС-2100,028,14,8132,9
Б.ТамирМУИС-358,30,071,4129,7
Д.ЭрдэнэбаярШУТИС-141,746,99,598,1
Д.ДамдинсүрэнШУТИС-233,340,64,878,7
Б.ЖавхланМУИС-333,340,64,878,7
Г.ЦагаанШинэ Монгол33,325,04,863,1
М.ЦэрэннадмидМУБИС-125,025,04,854,8
П.МягмарбаатарМУБИС-116,728,14,849,6
З.ПүрэвдалайШУТИС-20,043,84,848,6
..ЕламанМУБИС-216,73,14,824,6
Ц.ПүрэвжаргалМУБИС-18,39,44,822,5
Г.Энх-АмарШУТИС-216,70,00,016,7
М.БаасанжаргалМУБИС-20,06,34,811,1
Н.ОчиржавМандах-18,30,00,08,3
Б.ИхбаярМУИС-30,00,04,84,8
Б.ТөгөлдөрХүрээ0,00,04,84,8
М.ХүрэлхүүМУБИС-20,00,00,00,0
М.СаранзаяаМандах-20,00,00,00,0
Д.ПүрэвсүрэнМандах-20,00,00,00,0
Б.ТүвшинбаярМандах-10,00,00,00,0
Г.ЧинбатШУТИС-10,00,00,00,0
Р.АриунболдХүрээ0,00,00,00,0
М.Мөнх-ОргилХүрээ0,00,00,00,0
Э.ХуланМандах-20,00,00,00,0
С.ӨнөрмааМандах-10,00,00,00,0
М.ХанддоржШинэ Монгол0,00,00,00,0



Монголын Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо.
2016.05.07

ОвогНэрСургуульI өдөрD (Ханкүүк дугуйE (Хил)F (ХИЕХ)Нэгдсэн
Л.БаярхүүМУИС-2189,6100,071,4100,0461,0
О.АлтаншагайМУИС-1235,80,071,4100,0407,2
Д.СүрэнбаярМУИС-1172,050,071,4100,0393,4
Т.БилгүүнШУТИС-1145,425,0100,0100,0370,4
Б.ГовьхүүМУИС-2161,137,557,1100,0355,7
Ч.ОчиргарьдМУИС-2132,90,057,1100,0290,0
А.АнхбаярМУИС-1150,10,035,7100,0285,8
Б.ТамирМУИС-3129,70,021,4100,0251,1
Б.ЖавхланМУИС-378,70,057,190,0225,8
Д.ЭрдэнэбаярШУТИС-198,10,021,4100,0219,5
Т.АкжаркынШинэ Монгол150,10,021,420,0191,5
Д.ДамдинсүрэнШУТИС-278,70,014,30,093,0
Г.ЦагаанШинэ Монгол63,10,021,40,084,5
Г.ЧинбатШУТИС-10,00,071,410,081,4
М.ЦэрэннадмидМУБИС-154,80,014,310,079,1
Ц.ПүрэвжаргалМУБИС-122,50,021,420,063,9
П.МягмарбаатарМУБИС-149,60,014,30,063,9
З.ПүрэвдалайШУТИС-248,60,00,00,048,6
..ЕламанМУБИС-224,60,07,10,031,7
Г.Энх-АмарШУТИС-216,70,07,10,023,8
М.БаасанжаргалМУБИС-211,10,00,010,021,1
М.ХанддоржШинэ Монгол0,00,07,110,017,1
Б.ИхбаярМУИС-34,80,00,010,014,8
Н.ОчиржавМандах-18,30,00,00,08,3
Б.ТөгөлдөрХүрээ4,80,00,00,04,8
М.ХүрэлхүүМУБИС-20,00,00,00,00,0
М.СаранзаяаМандах-20,00,00,00,00,0
Д.ПүрэвсүрэнМандах-20,00,00,00,00,0
Б.ТүвшинбаярМандах-10,00,00,00,00,0
Р.АриунболдХүрээ0,00,00,00,00,0
М.Мөнх-ОргилХүрээ0,00,00,00,00,0
Э.ХуланМандах-20,00,00,00,00,0
С.ӨнөрмааМандах-10,00,00,00,00,0



Монголын Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо.
2016.05.07